⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Польш улсын Краков хотод зэвсэгт этгээд халдлага үйлдэж, зургаан хүний амийг хөнөөжээ

ikon.mn ·Mongolia · health
Words
372
Chars
2724
AI summary
Yes
Full story

An armed attacker opened fire from a car in Krakow in southern Poland on Saturday, killing at least six people and wounding 15, authorities said. Police said the attack happened around 3:00 p.m. local time. The suspect drove into the city's central market square and fired indiscriminately, according to the police account.

Польш улсын өмнөд хэсэгт орших Краков хотод Бямба гарагт нэгэн этгээд машин дотроос гал нээсний улмаас дор хаяж зургаан хүн амиа алдаж, 15 хүн шархадсан тухай албаныхан мэдээллээ. Краков хотын цагдаагийн газрын мэдээлснээр халдлага орон нутгийн цагаар 15:00 цагийн орчимд болсон байна. Сэжигтэн хотын төв захын талбай руу машинтай орж ирээд эмх замбараагүй гал нээсний улмаас дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй амиа алджээ. Цагдаагийн мөрдөн байцаагч Катажина Цислогийн хэвлэлд мэдээлснээр халдлага үйлдсэн этгээд нь цэргийн загварын хувцас өмсөж, цэргийн зориулалттай зэвсэг ашигласан байна. Сэжигтэн нь 25 настай Польш улсын иргэн байсан бөгөөд цагдаа нарт буудуулж шархадсаны дараа эмнэлэгт хүргэгджээ. Түүний машинаас "олон тооны зэвсэг, сум хэрэгсэл" олдсоныг Цисло мэдэгдэлдээ дурдсан байна. Уг этгээд ямар сэдлээр ийм халдлага үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Дотоод хэргийн сайд Марчин Кирвински хэвлэлийн хурлын үеэр халдлага үйлдсэн этгээд нь хэт барууны үзэл сурталд автсан, "хэт даврагч үзэл бодолтой" нэгэн байсан гэж хэлжээ. Ослын газарт яаралтай тусламжийн албаныхан ажиллаж байгаа бөгөөд шархадсан хүмүүсийн дунд...

Open article