Трамп өөрийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллах саналыг холимог тулааны UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайтад тавив
- Words
- 441
- Chars
- 3198
- AI summary
- Yes
US President Donald Trump said on Saturday that he had offered his friend Dana White, the head of the mixed martial arts UFC, a job as White House press secretary. The White House has not confirmed the offer. The move was described as unusual even for Trump, who is known for breaking traditional norms.
Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн найз, холимог тулааны UFC холбооны тэргүүн Дана Уайтад хэвлэлийн төлөөлөгчөөр Цагаан ордонд ажиллах санал тавьснаа мэдэгджээ. Энэ нь уламжлалт хэм хэмжээг эвддэг гэдгээрээ танигдсан Трампын хувьд ч ер бусын мэдэгдэл болсон бөгөөд Цагаан ордны зүгээс үүнийг одоогоор баталгаажуулаагүй байна. Флорида дахь өөрийн гольфын клубт байхдаа Трамп сошиал хуудсандаа "Аугаа Дана Уайт, ширүүн тулаанч, дайчин”-д Бүгд Найрамдах намын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч болох санал тавьснаа бичжээ. Тэрбээр Дана Уайтаас UFC-ийн хэд хэдэн тулаанчийг "туслах"-аараа дагуулж ирэхийг хүссэн бөгөөд "Бидэнд 'галзуу зүүнийхэн'-ээс өөрсдийгөө хамгаалахын тулд эдгээр хүмүүс хэрэгтэй байна. Дана бол урьд өмнө байгаагүй өвөрмөц хэвлэлийн төлөөлөгч байх болно. Дана, энэ ажлыг хүлээж аваач!" хэмээн нэмж бичсэн байна. Трампын энэхүү мэдэгдлийн талаар Цагаан ордон ямар нэг тайлбар өгөөгүй юм. Бямба гарагт Дана Уайт боксын арга хэмжээнд оролцохоор Лондон хотод байсан бөгөөд UFC-ийн хэвлэлийн төлөөлөгч ч мөн тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй байна. UFC-ийн тэргүүн Трампын мэдэгдлийг өөрийн сошиал хуудсанд хуваалцсанаас гадна Цагаан ордны хэвлэлийн танхимын индэр д...
Open article