⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Нетаньяхугийн өрсөлдөгчийг Израилийн ерөнхийлөгч эвслийн шинэ засгийн газар байгуулах хүнээр сонголоо

ikon.mn ·Mongolia · sports
Words
473
Chars
3545
AI summary
Yes
Full story

Israeli President Isaac Herzog announced on Saturday evening that opposition candidate Gadi Eisenkot would get the first opportunity to form a coalition government after the Oct. 27 election. Eisenkot, a former army chief of staff, was Benjamin Netanyahu's main rival in the election. The announcement followed the vote.

Бямба гарагийн орой Израилийн ерөнхийлөгч Исаак Херцог аравдугаар сарын 27-нд болсон сонгуулийн дараа эвслийн засгийн газар байгуулах анхны боломжийг сөрөг хүчний нэр дэвшигч Гади Айзенкотод олгож байгаагаа зарлажээ. Ингэснээр Бенжамин Нетаньяхугийн гол өрсөлдөгч болж сонгуульд оролцсон, армийн жанжин штабын дарга асан Айзенкот одоо Израилийн түүхэнд хамгийн урт удаан хугацаагаар ерөнхий сайдын албыг хашсан улс төрчийг эрх мэдлээс нь буулгах зорилгодоо нэг алхам ойртож байна. Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараахан Айзенкот сошиал хуудсандаа "Одоо үндэсний онцгой байдлын засгийн газар байгуулах цаг ирлээ. Бид энэ үүрэгт тэнцэхүйц гэдгээ харуулахын тулд боломжтой бүхнийг хийх болно" хэмээн бичжээ. Түүнд эвсэл байгуулахад зургаан долоо хоног хүртэл хугацаа байгаа ч 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийн үйлдсэн халдлага болон үүнийг дагалдан Газын зурвас болон бусад бүс нутагт гурван жилийн турш үргэлжилж буй дайны улмаас гүн хуваагдаж, хүнд байдалд орсон улс оронд энэ нь маш хэцүү даалгавар юм. Энэ долоо хоногт ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцүүлгийн үеэр Израилийн гол намуудын төлөөлөгчид шинэ засгийн газар байгуулах үүргийг Айзенкотод даалгахыг санал болгосон байна. Гэвч аль ч на...

Open article