Хакерууд Оросын статистикийн байгууллагын системд нэвтэрч, Украины дайны хохирлын хэмжээг ил болгожээ
- Words
- 375
- Chars
- 2700
- AI summary
- Yes
Hackers breached the systems of Rosstat, Russia’s state statistics agency, and exposed data on casualties in the war in Ukraine. According to the leaked data, more than 450,000 Russian citizens have died in the war. The figures make the war, which began in 2022, the fourth leading cause of death in Russia.
Оросын төрийн статистикийн агентлаг болох Росстатаас алдагдсан мэдээлэлд дурдсанаар Украины дайнд 450,000 гаруй Оросын иргэн амиа алджээ. Ингэснээр тус дайн нь 2022 оноос хойш Орос улсад хүмүүсийн амиа алдах шалтгаануудын дотроос дөрөвдүгээрт бичигдэх хэмжээний ноцтой үзүүлэлт болж байна. Оросын эрх баригчид 2022 оны есдүгээр сараас хойш байлдааны талбар дахь хохирлынхоо талаар албан ёсоор мэдээлэл өгөхөө зогсоосон бөгөөд хараат бус эх сурвалжуудын гаргасан тооцооллыг "найдваргүй" хэмээн үгүйсгэсээр ирсэн юм. Росстатаас алдагдсан мэдээллээс харвал Украины дайн нь Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш Орос улсын оролцсон хамгийн их хүний амь нас хохирсон мөргөлдөөн болж байна. Энэ нь Зөвлөлт-Афганистаны есөн жилийн дайны үеэр амиа алдсан зөвлөлтийн 13,000 цэргийн тооноос хол давсан үзүүлэлт юм. Аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд "Беларусийн кибер партизанууд" (Belarus Cyber Partisans) болон "Silent Crow" хэмээх хакерын бүлгүүд Росстатын цахим хуудсанд халдаж, тус байгууллагын нүүр хуудсан дээр мэдэгдэл байршуулсан байна. Орос улсад "хэт даврагч байгууллага" хэмээн хориглосон эдгээр бүлгүүд Оросын эдийн засаг, хүн ам зүй, түүнчлэн дайны улмаас амссан хохирлын т...
Open article