Иран эсрэг дайныг сэргээх магадлал “маш бага” болсныг Трамп мэдэгдлээ
- Words
- 320
- Chars
- 2232
- AI summary
- Yes
US President Donald Trump said on Sunday that the likelihood of another conflict with Iran has become very low. In an interview with CNN, he said that as long as talks continue, the chance of renewed hostilities is “very low.” In recent weeks, Trump had threatened to restart airstrikes.
Иран улстай дахин мөргөлдөөн үүсэх магадлал тун бага болсныг Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Тэрбээр CNN телевизэд өгсөн ярилцлагадаа яриа хэлэлцээ үргэлжилж байгаа цагт дахин дайсагнал эхлэх нь "маш бага магадлалтай" хэмээн хэлсэн байна. Сүүлийн долоо хоногуудад Трамп агаарын цохилтоо дахин эхлүүлэхээр сүрдүүлж байсан бөгөөд АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн долоо хоногт болсон Конгрессын завсрын сонгуулийн дараа дайсагнал дахин сэргэж болзошгүйг мэдээлж байв. "Тийм зүйл шаардлагатай болох магадлал тун бага... Хэрэв хэрэгтэй бол би тэгэх л байсан, гэхдээ бид тэднийг үнэхээр хүчтэй цохисон шүү дээ. Би тэднийг маш хүчтэй цохисон. Та нар миний тэднийг хэр хүчтэй цохисныг төсөөлөх ч үгүй биз" гэж Трамп хэлээд дайсагналыг дахин эхлүүлэх эсэх нь "тэд баталгаатай, сайн гэрээнд гарын үсэг зурах эсэхээс шалтгаална” хэмээн анхааруулжээ. Трамп өмнө нь Ирантай хийж буй, олон нийтийн зүгээс маш их шүүмжлэлтэй тулгарсан дайн Мягмар гарагт болсон сонгуульд түүний Бүгд Найрамдах нам хүнд ялагдал хүлээхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байсан юм. Ням гарагт CNN-д өгсөн ярилцлагадаа тэр Иранд үзүүлж буй эдийн засгийн дарамт нь тус улсын уди...
Open article