⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Хоёр Солонгосын хил дээр байрлуулсан Умард Солонгосын их бууг үзэх гэсэн хүмүүсийн тоо нэмэгджээ

ikon.mn ·Mongolia · world
Words
417
Chars
2908
AI summary
Yes
Full story

More than 13,000 people visited the Echibong Peace Eco Park in Kimpo, Gyeonggi Province, South Korea, over the past 10 days. The main draw was the chance to see North Korean self-propelled artillery clearly from an observation point. The Kimpo city administration said Sunday that the number of visitors has risen despite increased tension between the two Koreas.

Өмнөд Солонгосын Кёнги мужийн Кимпу хотод байрлах "Эгибон энх тайвны эко цэцэрлэгт хүрээлэн"-д сүүлийн 10 хоногийн дотор 13,000 гаруй хүн зочилжээ. Тэдний гол зорилго нь ажиглалтын цэгээс тод харагдаж буй Умард Солонгосын өөрөө явагч их бууг нүдээр үзэх явдал юм байна. Кимпу хотын захиргаанаас Ням гарагт мэдээлснээр хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал нэмэгдсэн хэдий ч аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 4-ний хооронд тус хүрээлэн 13,243 зочин хүлээн авсан байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийн 12,321 зочинтой харьцуулахад 7.5 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Ажиглалтын цэгээс 1.5 орчим километрийн зайд, Умард Солонгосын эрэг дагуу байрлуулсан өөрөө явагч их бууны зураг орон нутгийн хэвлэлд нийтлэгдэж, олон нийтийн дунд тархсаны дараа ийнхүү зочдын тоо нэмэгдсэн юм байна. Ажлын өдрүүдэд ирэх хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, өдөрт дунджаар 1,000-аас 1,200 хүн ирсэн нь өмнөх жилийнхээс 35 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин амралтын өдрүүдэд ирэх хүмүүсийн тоо 10 орчим хувиар буурч, 4,200 болсон байна. Үүнд хүрээлэнгийн зүгээс аюулгүй байдлын үүднээс нэг дор байх хүмүүсийн тоог 500-аар хязгаарлаж, нэвтрэх эрхэд хязгаарлалт тогтоосон нь нөлөөлжээ. Умард Солонгосын их буу нь ажиг...

Open article