⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Саудын Арабын газрын тосны аварга Aramco компанийн оффис Йемений босогчдын агаарын цохилтод өртжээ

ikon.mn ·Mongolia · economy
Words
425
Chars
3167
AI summary
Yes
Full story

On Sunday, windows on several floors of Aramco's office building in Riyadh's financial district shattered. Saudi Arabia's Energy Ministry said missile fragments caused the damage during an attempt to attack the building. The ministry described the damage to the Aramco tower as minor. The incident was reported as an airstrike by Yemeni rebels.

Ням гарагт Саудын Арабын нийслэл Рияд хотын санхүүгийн дүүргийн төвд байрладаг, газрын тосны аварга компани Aramco-гийн оффисын барилгын хэд хэдэн давхрын цонх хагарчээ. Тус улсын эрчим хүчний яамны мэдээлснээр энэ нь уг барилгад халдах оролдлогын үеэр үүссэн пуужингийн хэлтэрхийнүүдээс болсон гэнэ. Яамны зүгээс Aramco компанийн цамхагт учирсан хохирол бага хэмжээтэй бөгөөд хүний ​​амь нас хохирох, гэмтэж бэртэх тохиолдол гараагүйг мэдэгдсэн ч халдлагыг хэн үйлдсэн талаар дурдаагүй байна. Гэхдээ хөрш Йемен дэх Ираны талыг баримтлагч Хусит босогчидтой тэмцэж буй Саудын Арабаар удирдуулсан эвслийн мэдээлснээр тус улсын агаарын довтолгооноос хамгаалах хүчин өглөө эрт Рияд хотын дээгүүр харвасан пуужингуудыг устгажээ. Халдлагыг үйлдсэнээ Хуситууд хүлээн зөвшөөрсөн байна. АНУ болон Израилийн зүгээс Ираны эсрэг өдөөсөн дайны бас нэгэн фронтыг тэд нээж, Саудын Арабын эсрэг агаарын цохилтуудаа эрчимжүүлээд байгаа юм. Үүний улмаас олон долоо хоногийн турш гэрээсээ цахимаар хичээллэсний эцэст Ням гарагт Саудын Арабын олон сургууль танхимын сургалтаа сэргээсэн бол, Хуситуудын өмнөх халдлагуудын улмаас түр зогсоод байсан төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ч хэвийн горимд шилжжээ. Сүүлийн дол...

Open article