Ц.Баатархүү: Танилынхаа асуудлыг шийддэг, намынхаа, сонгогдсон тойргийнхоо хүнд давуу эрх олгодог ялзарсан байдлыг өөрчлөх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
- Words
- 258
- Chars
- 1870
- AI summary
- Yes
The Democratic Party group in Mongolia’s Parliament discussed a draft resolution aimed at making state service procedures transparent. The draft was prepared by MP Ts. Baatarkhuu and other lawmakers, and the group deemed it appropriate to discuss and approve. Baatarkhuu said the proposal targets a corrupt system in which personal connections solve problems and party or constituency favorites receive undue privileges.
УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар Ц.Баатархүү нарын гишүүдийн боловсруулсан Төрийн үйлчилгээний дарааллыг ил тод болгох тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй танилцаад, хэлэлцэх батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Уг тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү “Иргэдийн зүгээс АН-ын бүлэг болон Өргөдлийн байнгын хороонд хандан төрийн үйлчилгээний дарааллыг ил тод болгож өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа ирүүлдэг. Төрийн үйлчилгээ ил тод байна гэдэг хуулийн заалттай ч хэрэгжихгүй, иргэдийн мэдэх эрхийн хангахгүй байна. Иргэдийн дунд газраа өмчилж авах хүсэлтээ цахимаар гаргасан ч таг чиг байсаар 10 жил болж байгаа жишээ бий. Хөнгөлөлттэй зээлээр орон сууцны зээлд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн тоо давхардсан тоогоор 47-50 мянгад хүрсэн. Энэ хэвээр үргэлжилбэл хүсэлт гаргасан иргэн 7-8 жил хүлээхээр байна. Орон сууц түрээслээд өмчлөх, газар эзэмших, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл эсвэл боловсролын зээлд хамрагдах зэрэг үйлчилгээг цахимаар авдаг боловч цаана нь ажлын хэсэг гэдэг хүмүүс танил талдаа үйлчлээд байна гэдэг хардлага маш их байгаа учраас төрийн үйлчилгээний дарааллыг ил тод болгоё гэж байг...
Open article