"Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын санхүүжилтийн үед 110 сая ам.долларыг авлигад тараасан гэдэг нь үндэслэлгүй зүйл"
- Words
- 254
- Chars
- 1980
- AI summary
- Yes
Former Prime Minister L. Oyun-Erdene asked the Anti-Corruption Agency on March 23 to investigate B. Enkhbayar, who was serving as Minister of Justice and Internal Affairs at the time. The matter involves an allegation that the first $110 million moved from Erdenes Mongol to Tavan Tolgoi Railway and then onward by a decision attributed to Tavan Tolgoi railway board chairman Mergen. The title states that the claim the $110 million was distributed as bribes during financing of the Tavan Tolgoi-Gashuunsukhait railway is baseless.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ энэ оны гуравдугаар сарын 23-нд тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаярыг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т шалгуулахаар хандсан. Мөн энэ үеэрээ "Тавантолгой төмөр замын ТУЗ-ийн дарга н.Мэргэн гэж хүний шийдвэрээр анхны 110 сая ам.доллар "Эрдэнэс Монгол"-оос "Тавантолгой төмөр зам" руу, "Тавантолгой төмөр зам"-аас "Бодь интернэшнл" рүү шилжсэн. Энэ гүйлгээг оройд нь бэлнээр гаргаад зарим мөнгийг хүүхдийн парк дээр, зарим мөнгийг олон нийтийн саунд, зочид буудалд, төрийн тусгай хамгаалалттай объектуудад уг гэрээг байгуулахад оролцсон улстөрчдөд 110 сая ам.доллароо хувааж тараасан" гэж мэдэгдсэн. Энэ нь нотлогдсон эсэхийг сэтгүүлчид өнөөдөр АТГ-аас тодруулав. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн "Товч мэдээлэл өгье. Прокурорын зөвшөөрөл энэ хэрэгт гараагүй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой төмөр зам", "Бодь интернэшнл" группийн хооронд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн үед 110 сая ам.долларыг авлигад тараасан гэх мэдээлэл гарсан. Мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. "Бодь"-ийн төсөл нь...
Open article