"Ирвэс, хавтгай, мазаалай зэрэг ховор амьтдын амьдрах орчин руу дайран өнгөрөх замын зөвшөөрлийг олгосон нь хууль бус"
- Words
- 620
- Chars
- 4595
- AI summary
- No
" Нүүдлийн зам уу, Нүүрсний зам уу?" сэдэвт хэлэлцүүлгийг Галерей Улаанбаатарт өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр дархан цаазат амьтдын өлгий Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосонбумбын нуруу, Монголын хээр талын гайхамшиг Говь Гурвансайхан нутаг дахь амьтдын бэлчээр сэлгэлтийг тасалж буй нүүрс тээврийн замуудын талаар хэлэлцлээ. "Гурвантэс суманд ан амьтан амьдрах нь битгий хэл хүн амьдрахад хүртэл хэцүү болсон" Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн "Хамгийн гол нь хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах нь чухал байна. Гэвч дуугарсан болгоныг тэдгээр уул уурхайн компани шүүхэд өгчихдөг. Тэд мөнгөтэй төгрөгтэй, хуулийн зөвлөхтэй байдаг юм байна. Нутгийн иргэд бидэнд юу байх вэ. Гурвантэс суманд ан амьтан амьдрах нь битгий хэл, хүн амьдрахад хүртэл үнэхээр хэцүү болсон. Манай нутагт мазаалай ч байсан, хавтгай ч байсан, хулан ч байсан. Гэтэл цахилгаан шугам бий болсноос хойш үзэгдэхээ больсон" гэлээ. "Зам, тээврийн яамны бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гарын үсэг зурж зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн" Үүсээд буй нөхцөл байдлын талаар хуульч, өмгөөлөгч Д.Дашдэмбэрэл ээс тодруулахад "2026 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Сэк...
Open article