ТАНИЛЦ: Монголбанкийг алдагдалд оруулсан хөтөлбөрүүд
- Words
- 1154
- Chars
- 8586
- AI summary
- No
Монголбанкнаас өнгөрсөн аравдугаар сард “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Энэ жилийн мөнгөний бодлоготой хамт ирэх таван жилд Монголбанкны өөрийн хөрөнгийн 4.8 их наяд төгрөгийн дутагдлыг Засгийн газрын үнэт цаас гаргах замаар нөхөх асуудал орж ирснээрээ онцлог. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт "Энэ удаагийн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл нь төв банкны балансыг сайжруулах арга хэмжээ биш. Улс орны макро эдийн засгийн тэнцвэрийг зөв хадгалахыг зорьж байгаа арга хэмжээ юм. 2012 оноос эхэлсэн төсвийн шинжтэй санхүүжилтэд 15.7 их наяд төгрөг төв банкнаас гарсан. Цэвэр дүнгээр 5.4 их наяд төгрөг болж байгаа. Зарим хугацаанд мөчлөг дагасан экспортын орлого, эдийн засагт илүүдэл нөөц үүссэн дутагдлыг богино хугацаанд нөхөх зорилгоор төв банкны үнэт цаасаар татаж байгаа нь төв банкны төлөх хүүгийн зардлыг нэмэгдүүлж байна" гэх байр суурийг илэрхийлээд буй. Монголбанкны төсвийн шинжтэй хөтөлбөр арга хэмжээний хөндлөнгийн тусгай үнэлгээг 2018 онд хийж байсан. Тус тайланд дурдсанаар нийт 17 арга хэмжээг санхүүжүүлэхэд 7.2 их наяд төгрөгийг Монголбанкнаас гар...
Open article