⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Австралийн шүүх хүчингийн гэмт хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэний гэм буруугүйг тогтоож, цагаатгажээ

ikon.mn ·Mongolia · sports
Words
339
Chars
2543
AI summary
No

Австралид хүчингийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан Монгол Улсын иргэнийг гэм буруугүй болохыг тогтоожээ. Энэ талаар Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлсэн байна. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Даваасүрэн Монгол Улсын иргэн Ё.Амарбаясгалан, түүний гэргийг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзлаа. Эргэн сануулахад, Монгол Улсын иргэн Ё.Амарбаясгаланг 2026 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Австралийн Сидней хотын цагдаагийн байгууллага саатуулж хүчингийн хэрэгт буруутган шалгах болсон. Иргэнийхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, түүнчлэн ар гэрийнхэнтэй нь тогтмол холбоотой байж, сэтгэл санааны болон санхүүгийн шаардлагатай дэмжлэг үзүүлэх зорилгоор тус Элчин сайдын яамнаас өнгөрсөн зургаан сарын хугацаанд иргэн болон түүний гэр бүлийнхэнд байнгын анхаарал халамж тавьж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлж ирсэн. Мөн энэ хугацаанд Австралийн холбогдох хууль сахиулах болон шүүхийн эрх бүхий байгууллагуудтай удаа дараа харилцаж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажилласан болно. Элчин сайдын яамнаас Авс...

Open article