⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Р.Мөнхтуяа: ХААН Банк даатгалын үйлчилгээг харилцагчдад илүү ойр, хүртээмжтэй болгож байна

ikon.mn ·Mongolia · economy
Words
424
Chars
3427
AI summary
No

ХААН Банк 2012 оноос хойш Монгол Улсад анх удаа даатгал зуучлалын үйлчилгээг орон даяар байрлах 540 гаруй салбар, нэгж болон цахим сувгаараа дамжуулан шуурхай, хүртээмжтэй үзүүлж ирсэн билээ. Өнгөрсөн баасан гарагт ХААН Банк даатгал зуучлалын чиглэлээр хамтран ажилладаг түнш байгууллагууд, харилцагчдадаа талархал илэрхийлэх зорилгоор “Bancassurance - Beyond together” уулзалт, арга хэмжээ зохион байгууллаа. ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нээлтэд хэлсэн үгэндээ “Харилцагчдаа санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өөрт тохирсон даатгалын хамгаалалтыг сонгох боломжийг бүрдүүлэн хамтран ажиллаж буй итгэлт түншүүддээ, банкны даатгал зуучлалын үйлчилгээг хууль дүрэм журмын хүрээнд явуулах нөхцөлийг бүрдүүлж буй зохицуулагч байгууллагадаа юуны өмнө талархал илэрхийлье. Даатгал бол харилцагчийн хөрөнгө, амь нас, эрүүл мэнд, бизнесийг гэнэтийн эрсдэлээс хамгаалж, санхүүгийн тогтвортой байдлыг хангадаг, нийгмийн итгэлийг бэхжүүлдэг чухал үйлчилгээ юм. Манай банк даатгалын 13 компанитай хамтран ажиллаж, жилд дунджаар 56,000 орчим харилцагчийн 5 их наядын үнэлгээ бүхий эрсдэлийг даатгалд хамруулан ажиллаж байна. ХААН Банк даатгалын зуучлагч болсноор харилцагчдын даатгалд хамрагдах ...

Open article