ЭМГЭНЭЛ: Баянхүүгийн АЮУШЖАВ (1942-2026)
- Words
- 683
- Chars
- 4968
- AI summary
- Yes
Bayankhuu Ayuushjav, a Mongolian State Honored Doctor and clinical professor, died on November 8, 2026, after a serious illness, an obituary notice says. The notice gives his life span as 1942–2026 and describes him as a beloved father and caring spouse. It says his death is an irreplaceable loss for his children, spouse and relatives, and identifies him as a member of the Alag aduu clan.
БАЯНХҮҮГИЙН АЮУШЖАВ /1942–2026 он/ Бидний хайрт аав, халамжит хань, Монгол Улсын Хүний гавьяат эмч, клиникийн профессор, Алаг адуу овогт Баянхүүгийн Аюушжав 2026 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Бидний аав Б.Аюушжав нь Ховд аймгийн Дарви сумын Нүхт овгор хэмээх газар хүн эмнэлгийн сувилагч Баянхүү, Дулам нарын гэр бүлд долоон хүүхдийн тав дахь нь болон мэндэлсэн. Гурван эгч, нэг ах, хоёр эмэгтэй дүүтэй өнөр өтгөн гэр бүлд өсөж, 11 нас хүртлээ эцэг эхийнхээ гар дээр хүмүүжсэн. 1953 онд Хайрхан сумын бага сургуульд элсэн орж, дөрөвдүгээр ангиа дүүргэн, улмаар Ховд аймгийн төвийн долоон жилийн дунд сургуулийн долдугаар ангийг төгссөн байна. Дараа нь Ховд хотын арван жилийн дунд сургуулийн наймдугаар ангид суралцаж, 1963 онд сургуулиа онц дүнтэй, алтан медальтай төгсөж, сурлага хөдөлмөрөөрөө үеийнхнээ манлайлж байв. 1968 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангийг дүүргэж, хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн. Улмаар сэтгэцийн эмгэг судлалын нэрт багш Ш.Доржжадамба, Ц.Гүрдорж нарынхаа урилгаар Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт үзлэгийн эмчээр ажиллаж, эмч хүний ...
Open article