19 дэх удаагийн “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
- Words
- 353
- Chars
- 2646
- AI summary
- Yes
A ceremony at the State Palace awarded Mongolia’s highest state honor, the first-degree Chinggis Khaan order, to the Academy of Sciences. The award was given by decree of President U.Khurelsukh to mark the 864th anniversary of Chinggis Khaan’s birth and Mongolian Pride Day. It is the 19th time the order has been presented. The source describes the Academy as having roots in an institute of manuscripts and writing.
Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй Шинжлэх ухааны академид хүртээлээ. Монголчуудын эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн ирсэн түүхэн уламжлалыг орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоотой холбон хөгжүүлж, үндэсний эрдэм судлалын чадавхыг төлөвшүүлэн, эх хэл, түүх, соёлын өвийг судлан шинжилж, олон улсад сурталчлан таниулж, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь ийнхүү үнэлж байна гэв. 1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан нь үндэсний шинжлэх ухааны байгууллагын эх суурь болсон түүхтэй. Хүрээлэн 1931 онд Шинжлэх ухааны хүрээлэн, 1957 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн, 1961 онд БНМАУ-ын Шинжлэх ухааны академи, 1992 оноос Монгол Улсын Шинжлэх ухааны академи нэртэйгээр эрдэм судлалын ажлыг удирдан зохион байгуулж иржээ. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлт...
Open article