⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Nividia компани болон түүний гүйцэтгэх захирал Женсен Хуаныг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өглөө

ikon.mn ·Mongolia · economy
Words
310
Chars
2379
AI summary
Yes
Full story

Shareholders have sued Nvidia and CEO Jensen Huang. The lawsuit claims they misled investors about Huang’s relationship with a woman suspected of being Chinese intelligence. The suit adds a new problem for Huang, a major figure in the global technology industry.

Мягмар гарагт дэлхийн технологийн салбарын томоохон зүтгэлтэн Женсен Хуан бас нэг шинэ асуудалтай тулгарлаа. Түүнийг болон түүний удирддаг Nvidia компанийг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өгсөн бөгөөд шалтгаанаа түүнийг Хятадын тагнуул хэмээн сэжиглэгдэж буй эмэгтэйтэй дотно харилцаатай байсан асуудлаар хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэнтэй холбоотой гэж тайлбарлажээ. АНУ-д төвлөрдөг Rosen хуулийн фирмийн мэдээлснээр тэд Хуан болон хиймэл оюун ухааны (AI) салбарын аварга компани болох Nvidia-гийн эсрэг шүүхэд хамтын нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлд дурдсанаар Бээжинд мэдээлэл дамжуулсан хэрэгт сэжиглэгдэж буй эмэгтэйтэй холбоотой байсан хэдий ч Хуан энэ талаар мэдээллээ хувьцаа эзэмшигчдээс нууцалсан гэж буруутгажээ. Өнгөрсөн сард "The New York Times" сонин Тайваньд төрсөн Хуан нь Сингапурт төвтэй Megaspeed дата төвийн компанийн Хятад гаралтай удирдах ажилтан Алис Хуантай дотно харилцаатай байсан тухай анх мэдээлсэн юм. Тэрхүү эмэгтэй нь ижил овогтой ч Nvidia компанийн 63 настай гүйцэтгэх захирал Хуантай төрөл садны ямар ч холбоогүй юм байна. Ням гарагт Nvidia компанийн гүйцэтгэх захирлыг "гадаадын тагнуулын үйл ажиллагааны бай болсон" байж болзошгүй гэх мэдээллийн дагуу тус компан...

Open article