⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Хиймэл оюуны салбарын уналтын аюулыг үл хайхарсан Anthropic компани IPO үнэлгээгээ $1.3 их наядаар тогтоов

ikon.mn ·Mongolia · economy
Words
408
Chars
2894
AI summary
Yes
Full story

Anthropic, the maker of the Claude chatbot, has estimated a market valuation of about $1.3 trillion for its listing on the Nasdaq stock exchange in New York. The company plans to offer shares at $70 to $78 each in the second half of this month. It aims to raise $64 billion through the offering. Anthropic is currently operating at a loss.

Claude чатботыг бүтээгч хиймэл оюун ухааны Anthropic компани Нью-Йоркийн Nasdaq хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах үед ойролцоогоор $1.3 их наядын зах зээлийн үнэлгээнд хүрэх тооцоо гаргажээ. Одоогоор алдагдалтай ажиллаж буй тус компани энэ сарын хоёрдугаар хагаст хувьцаагаа нэг бүрийг нь $70-$78 үнээр санал болгож, $64 тэрбумын хөрөнгө босгохоор төлөвлөсөн байна. "Financial Times" сонины мэдээлснээр энэ нь тус компанийн үнэлгээг $1.1-$1.3 их наядад хүргэх бөгөөд энэ нь өндөр дүн хэдий ч тус компанийг дэмжигч зарим хөрөнгө оруулагчдын зун таамаглаж байсан $2 их наядаас бага үзүүлэлт юм. Хиймэл оюун ухаан нь "хүн төрөлхтөнд сүйрлийн буюу оршин тогтнохуйн эрсдэл учруулж болзошгүй" гэж өнгөрсөн сард удирдлага нь анхааруулсан хэдий ч тус компани ийм өндөр үнэлгээтэйгээр зах зээлд гарах гэж байна. Тэдний хувьцаагаа гаргах IPO (Initial Public Offering) үйл явц нь технологийн томоохон компаниудын хувьд зах зээлийн тогтворгүй байдал ажиглагдсан цаг үетэй давхцаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт болсон АНУ-ын завсрын сонгуулийн дараа Ардчилсан Нам олонх болсон Конгресс хиймэл оюун ухааны хөгжил болон дата төвүүдийн бүтээн байгуулалтыг удаашруулж магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн Nasdaq...

Open article