⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Мандал Даатгал нийгмийн хариуцлагын ажлаараа Азийн шилдэг тогтвортой хөгжилтэй гурван компанийн нэг боллоо

ikon.mn ·Mongolia · economy
Words
255
Chars
1950
AI summary
Yes
Full story

Mandal Insurance was selected as one of three finalists for the Sustainable Development Award at the Asia Insurance Industry Awards, alongside Allianz Asia Pacific and Fubon Life Insurance. The awards have been held annually since 1997, and this was the 30th edition. The source describes the Asia Insurance Industry Awards as the insurance sector's most prestigious award and mentions international auditing firm KPMG.

Азийн даатгалын салбарын хамгийн шилдэг шагнал болох Asia Insurance Industry Awards (AIIA)-ын “Тогтвортой хөгжлийн шагнал”-ын төрөлд Мандал Даатгал нь Allianz Asia Pacific, Fubon Life Insurance компаниудын хамт шилдэг гурван финалистын нэгээр шалгарлаа. Asia Insurance Industry Awards нь 1997 оноос хойш жил бүр 30 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа даатгалын салбарын хамгийн нэр хүндтэй шагнал юм. Олон улсын аудитын KPMG компанийн хяналтан дор салбарын шинжээч, шүүгчдийн хоёр шатны үнэлгээг давж финалд шалгарсан нь өөрөө томоохон үнэлгээ юм. Мандал Даатгал шүүгчдэд тогтвортой хөгжлийн бодлогоо байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрхэн хэрэгжүүлж буй дараах ажлуудаа үнэлүүлэв. Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгтэй хамтран тархины цус харвалт, зүрхний шигдээсийн үед хэрэглэдэг бүлэн хайлуулах «Алтеплаза» эмийг санхүүжүүлж, 38 хүний амийг аврахад хувь нэмэр оруулсан. Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туул голын үерийн эрсдэл хамгийн өндөр 5 цэгт урьдчилан сэрэмжлүүлэх цамхаг байгуулж, хүлээлгэн өгсөн. Цамхгуудыг суурилуулснаас хойш эдгээр цэгт эндэгдэл гараагүй. Эрүүл мэндийн чиглэлд Монголын анхны нээлттэй эрүүл мэндийн платформ eDoct...

Open article