⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Цагийн аясаар хувьсан өөрчлөгдөхөөс нь өмнө хадгалж үлдэх давтагдашгүй төрх

ikon.mn ·Mongolia · world
Words
316
Chars
2314
AI summary
Yes
Full story

The solo exhibition “ZAM-2” by Ts. Narangerel has recently opened at HAAN Gallery. Ts. Narangerel is a Merited Worker of Culture of Mongolia and an award-winning painter of the Mongolian Artists’ Union. His work is rooted in nature, and he aims to depict nature’s outward appearance realistically while conveying its inner rhythm, atmosphere and emotion.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Ц.Нарангэрэлийн “ЗАМ-2” бие даасан үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийгээд удаагүй байна. Зураач Ц.Нарангэрэлийн уран бүтээлийн үндэс нь байгаль дэлхий юм. Тэрээр байгалийн гадаад төрхийг бодитой дүрсэлж, түүний дотоод хэмнэл, уур амьсгал, сэтгэл хөдлөлийг уран бүтээлдээ шингээхийг зорьдог бөгөөд гэрлийн намуухан туяа, уудам орон зайн гоо сайхныг илэрхийлдгээрээ онцлог. Түүний хувьд байгалийн зураг зурах нь зөвхөн тухайн газрын дүр төрхийг буулгах бус, цаг хугацааны эрхээр өөрчлөгдөхөөс нь өмнө давтагдашгүй өнгө төрх, оршихуйн мөн чанарыг нь хадгалан үлдээх нэг арга юм. Ц.Нарангэрэлийн уран бүтээлүүд нь хэв маяг, сэдэв агуулга, дүрслэл, өнгө аясаараа өргөн цар хүрээг хамардаг хэдий ч байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ертөнцийн зүй тогтлыг танин мэдэх, судлан сурталчлах гэсэн нэгдмэл үзэл санаагаар холбогддог билээ. Монгол орны өргөн уудам тал нутаг, хязгааргүй тэнгэр, хүн ба байгалийн зохицол, өдөр тутмын амьдралын энгийн атлаа яруу найргийн шинж нь түүний уран бүтээлийн сэтгэлгээний суурь болжээ. Түүний “Аргалын утаа”, “Ээжий бөн бөн”, “Зэрэглээ” зэрэг бүтээл Монголын уран зургийн галерейн сан хөмр...

Open article