СЗХ-ны зохицуулалт бүхий байгууллагуудаас УИХ-ын даргад хандан хүсэлт хүргүүлж байна
- Words
- 344
- Chars
- 2709
- AI summary
- Yes
Organizations regulated by the Financial Regulatory Commission have sent a request to the Speaker of Mongolia's parliament, S. Byambatsogt. The document is dated November 11, 2026, in Ulaanbaatar and concerns the appointment of the Financial Regulatory Commission's leadership. It says the financial market is a key part of a country's economic development and that supporting it through state policy is standard global practice.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ТАНАА 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, Улаанбаатар хот САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ УДИРДЛАГЫН ТОМИЛГООНЫ ТУХАЙ Санхүүгийн Зах бол аливаа улс орны эдийн засгийн хөгжлийн тулгуур дэд бүтэц байдаг билээ. Иймд санхүүгийн захыг төрийн бодлогоор дэмжиж хөгжүүлэх нь дэлхийн жишиг практик юм. Санхүүгийн Зохицуулах Хороо бол Санхүүгийн Захын хөгжлийг дэмжих, зохицуулах онцгой үүрэгтэй төрийн байгууллага мөн билээ. Иймд тус Хорооны удирдлагын томилгоо оновчтой явагдах нь санхүүгийн захын хөгжил, бодлогын залгамж чанар, хяналт зохицуулалтын чанарт шууд нөлөөлнө. Өдгөө Санхүүгийн Зохицуулах Хорооны зохицуулалтад Хөрөнгийн Зах, Даатгал, ББСБ, Хадгаламж Зээлийн Хоршоо, Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбар зэрэг санхүүгийн захын амин чухал салбарууд ажиллаж байна. Тус хорооны зохицуулалт бүхий 4700 гаруй зохицуулалттай этгээд байна. Хорооны удирдлага нь энэ олон салбарын талаар гүн гүнзгий мэдлэг, санхүүгийн боловсролтой, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн байж гэмээнэ төрийн бодлого зохистой хэрэгжих үндэс тавигдана. Санхүүгийн Зохицуулах Хорооны үйл ажиллагаа нь дээр нэр дурдсан салбаруудад ажиллаж буй олон мянган мэргэжилтнүүд, тэдгээрийн цаана б...
Open article