"Би долоон хүүхдийн аав. Шударга ёсны яам гэж ярьдаг ХЗДХЯ-ны харьяа төсөлд итгэж байр захиалаад залилуулчихлаа"
- Words
- 793
- Chars
- 5537
- AI summary
- Yes
Victims of the "Brilliant Apartment-1" project held a press conference to speak publicly about being defrauded. They raised the question of whether the Ministry of Justice and Home Affairs and the National Legal Institute, described as legal bodies, were involved in the construction scheme. A father of seven said he trusted a project under the ministry, booked a unit, and was cheated. The victims described how they placed their initial orders with the developer.
“Бриллиант апартмент-1” төслийн хохирогчид олон нийтэд хандан хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тэдний зүгээс "Барилгын залиланд Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ), Хууль зүйн үндэсний хүрээлэн гэх хуулийн байгууллагуудын оролцоо байгаа юм биш биз" гэдэг асуудлыг дэвшүүлэн дараах мэдээллийг өгсөн юм. Тус төслийн хохирогчид анх захиалга өгөхөд: Гүйцэтгэгч “Бриллиант партгер” ХХК нь иргэдэд хандан “ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн газар дээр орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа. Эдгээр байгууллагатай гэрээтэй ажиллаж төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны төсөл хэрэгжүүлнэ" гэсэн мэдээлэлд итгэж захиалга өгсөн талаараа хэлж байлаа. Гэвч орон сууцны асуудалд ХЗДХЯ, Хууль зүйн үндэсний хүрээлэн өнөөг хүртэл анхаарал хандуулахгүй байгаа тухай хэлэв. Гурван өрөө байр захиалж хохирсон иргэн "Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны харьяа төсөлд байр захиалаад өнөөдөр тартагтаа тултал явж байна. Тус төслийн орон сууцанд итгэж 2023 оны тавдугаар сард 74 метр квадрат гурван өрөө байр захиалсан. Тухайн үед ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн газар дээр захиалга авч байгаа учраас итгэсэн. Төлбөрөө 100 хувь төлсөн эсвэл бартер өгөх тохиолдолд 2026 онд ашиглалтад о...
Open article