⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Г.Тэмүүлэн: Гэрч, хохирогчийн гэр бүл болон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгч, шүүгч, мөрдөгч, прокурорыг хамгаалдаг болно

ikon.mn ·Mongolia · world
Words
207
Chars
1682
AI summary
Yes
Full story

The government discussed a revised draft law on protecting witnesses and victims at its meeting. The bill is aimed at protecting civil rights and will be submitted to parliament. Justice and Internal Affairs Minister G.Temuulen said the 2013 law needs further reform to guarantee citizens' rights. The proposal covers witnesses, victims' family members, suspects, accused persons, defendants, lawyers, judges, investigators and prosecutors.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Иргэний эрхийг хамгаалах зорилготой тус хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн "2013 онд батлагдсан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд илүү шинэчлэл хийж, иргэний эрхийг баталгаажуулах, хамгаалах зайлшгүй шаардлагатай байна. 2014 онд Тахарын алба нэр байгуулагдан ажиллаж байгаад 2016 онд хуулийн нэмэлт өөрчлөлтөөр татан буугдсан. Шинэчилсэн найруулгын хүрээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр институтийн тогтолцоог бий болгох хэрэгцээ шаардлага байна. Одоогийн хуулиар гэрч, хохирогч, хүний эрхийг хамгаалагч, мэдээлэгч нарын зургаан нэр төрлийн хүнийг хамгаалахаар хуульчлагдсан байдаг. Үүн дээр есөн субъектийг нэмж оруулна. Тухайлбал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, шинжээч, мэргэжилтэн, шүүгч, мөрдөгч, прокурорыг Гэрч, хохирогчийн хамгаалах тухай хуулийн хамгаалалтад авна. Мөн гэрч, хохирогч болоод тэдгээрт хамааралтай гэр бүлийн этгээдийг хамгаалалтад авах хуулийн зохицуулалтыг оруулсан. Хүчирхийллийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд хүний эрх, эрх чөлөөг зөрчи...

Open article