Говийн ус дуусаж байна уу, эсвэл бид хангалттай судлаагүй юу?
- Words
- 1467
- Chars
- 10680
- AI summary
- Yes
The article asks whether water in the Gobi is running out or whether it has not been studied enough. It quotes Z. Batbayar, head of the Water Authority, saying that no wealth exists without water use. He argues that solving the South Gobi’s water supply would be a major step toward solving Mongolia’s water problems, and that solving water issues could help develop the country. It also notes his view that Mongolia has increased economic income over the past 30 years but has not fully used its development opportunities.
“Ус ашиглахгүйгээр бий болдог баялаг гэж байхгүй. Хэрэв Өмнөговийн усан хангамжийн асуудлыг шийдэж чадвал Монгол Улсын усны асуудлыг шийдэхэд том алхам болно. Харин усны асуудлаа шийдэж чадвал улс орноо хөгжүүлж чадна.” Энэ бол Усны газрын дарга З.Батбаярын хэлсэн үг. Тэрбээр Монгол Улс сүүлийн 30 жилд эдийн засгийн орлогоо нэмэгдүүлсэн ч хөгжлийн боломжоо бүрэн ашиглаж чадаагүйн нэг шалтгааныг усны нөөцөө хангалттай нэмэгдүүлээгүйтэй холбон тайлбарлав. Ашигт малтмалын арвин баялагтай Өмнөговь аймагт ус яагаад хөгжлийн гол асуудал болж байна вэ? Говийн ус үнэхээр хомс уу, эсвэл бид байгаа нөөцөө хангалттай судлаагүй юу? Уул уурхайн үйлдвэрлэл газрын доорх усанд хэрхэн нөлөөлж байна вэ? Эдгээр асуудал бол аравдугаар сарын 27-нд Өмнөговь аймгийн Даланзадгадад болсон “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” 34 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурлын гол сэдэв байлаа. Монгол Улсын Их Хуралд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хуульд өөрчлөлт оруулах тухай төслүүд хэлэлцэгдэж буй энэ цаг үед тус эрдэм шинжилгээний хурлыг сурвалжилсан тэмдэглэлээ хуваалцъя. Монгол орны газар нутгийн 83 хувьд газар доорх усны хайгуул хийгдээгүй Монгол Улсын нийт ...
Open article