⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

"Авлига албан тушаал, төрийн өмч хөрөнгө, төсөвтэй холбоотой зүйлийг баримтад тулгуурлан шүгэл үлээсэн бол гүтгэх гэмт хэрэгт хамаарахгүй"

ikon.mn ·Mongolia · world
Words
256
Chars
2000
AI summary
Yes
Full story

The Government decided at its regular meeting to urgently submit a draft law on whistleblowers to Parliament. Justice and Internal Affairs Minister G. Temuulen gave information at the State Palace after the meeting about the bill’s special provisions. According to the bill’s description, whistleblowing with evidence on corruption involving office, state property or the budget would not be treated as defamation. Temuulen said corruption-related official crimes are increasing and mentioned corruption perception.

Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн барихаар шийдвэрлэжээ. Тус хуулийн онцлог заалтын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Засгийн газрын хуралдааны дараа Төрийн ордонд мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдөр авлига албан тушаалын гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор авлигын төсөөллийн индекс сүүлийн жилүүдэд унасан. Энэ дээр суурь тогтолцооны шинэчлэл хийхгүй бол нөхцөл байдал сайжрах төлөв ажиглагдахгүй байна. Тиймээс Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулсан. Шүгэл үлээгч нь амаар, цахимаар, бичгийн хэлбэрээр мэдээлэл гаргах боломжтой. Хууль бус зүйлийг мэдээлэх эрхийг хуулийн хүрээнд бий болгоно. Шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах бодлогыг хуульчилсан. Хэн нэгэн авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, зөрчил үүсгэсэн, хууль зөрчсөн бол түүнийг мэдээлэх эрх зүйн орчныг бий болгож байна. Хууль зөрчсөн үйлдлийг Шүгэл үлээгчийн тухай хуулиар хамгаалж, тухайн үйлдлийг мэдээлэх эрх зүйн орчныг бий болгоно. Шүгэл үлээгчийг ялгаварлан гадуурхах асуудлыг хуулийн хүрээнд хамгаалж өгнө. 5-аас дээш хүнтэй байгууллага дээр шүгэл үлээгчийг хамгаалах, мэдээлэх бүтэц ба...

Open article