Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2025 онд Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 8.7 хувийг хангажээ
- Words
- 238
- Chars
- 1869
- AI summary
- No
Өнөөдөр /2026.11.11/ Эдийн Засаг, Хөгжлийн Яам(ЭЗХЯ)-нд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо. Хуралдаанд, ажлын хэсгийн гишүүд болон хөрөнгө оруулагч “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн төлөөлөл оролцов. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар 6–8 хувиар өсөж, 2025 онд нийт хэрэглээний 21 орчим хувийг импортоор хангасан. Иймд, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, одоо байгаа эх үүсвэрүүдийн хүчин чадлыг өргөтгөх зорилт чухал хэвээр байна. Энэ хүрээнд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг амжилттай хэрэгжүүлж, 2025 оны гүйцэтгэлээр Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 8.7 орчим хувь, Төвийн бүсийн хэрэглээний 15 орчим хувийг хангаж, эрчим хүчний хангамжид бодит хувь нэмэр оруулж буй. Цаашид тус станцын III, IV блок ашиглалтад орсноор нийт хүчин чадал 600 МВт-д хүрч, улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 20–25 хувийг хангахаар төлөвлөж байгаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээг 2016 онд байгуулсан бөгөөд хөрөнгө оруулагч талаас төслийн хэрэгжилттэй холбоотойгоор гэрээни...
Open article