⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Дайныг зогсоох зорилготой Украин, Оросын ээлжит яриа хэлэлцээ үр дүнд хүрэлгүй өндөрлөлөө

ikon.mn ·Mongolia · world
Words
677
Chars
5020
AI summary
Yes
Full story

Talks between Russia, Ukraine and the United States aimed at ending the war, now in its fifth year, ended in Abu Dhabi after two days. The US side said "some opportunities" had been observed, but there was no substantial progress toward ending the war. The only reported step forward concerned a broad exchange of captured soldiers between Moscow and Kyiv.

Тав дахь жилдээ үргэлжилж буй дайныг зогсоох зорилготой Орос, Украин, АНУ-ын гурван талт яриа хэлэлцээ Абу Даби хотноо хоёр өдөр үргэлжилсний эцэст өндөрлөлөө. Америкийн тал "зарим нэг боломж" ажиглагдсан гэж мэдэгдсэн хэдий ч дайныг эцэс болгох дорвитой ахиц дэвшил гарсангүй. Гарсан ганц ахиц дэвшил нь Москва, Киевийн талууд олзлогдсон цэргүүдийг өргөн хүрээнд солилцох асуудлыг ярилцаж, удахгүй хэрэгжиж магадлалтай болжээ. Украины хэлэлцээний багийн гишүүн Давид Арахамия хоёрдугаар сараас хойш анх удаа болж буй энэ удаагийн хэлэлцээг "хамгийн хүнд хэцүү үе шатуудын нэг" байсан гэж дүгнэсэн байна. "Оросууд маш хатуу зааварчилгаатай ирсэн бололтой, тиймээс хэлэлцүүлгийн уур амьсгалыг зөөлрүүлэхэд туйлын хэцүү байлаа" гэж тэр ярьсан юм. Гэхдээ тэрбээр "эерэг эрч хүч" мэдрэгдсэн гэдгээ онцлоод дараагийн хэлэлцээг аль болох хурдан зохион байгуулахыг уриалжээ. Кремлийн хэлэлцээний төлөөлөгч Владимир Мединскийн мэдэгдэл харьцангуй хатуу байр суурьтай байв. Тэрбээр "Одоогийн байдлаар... Украин, АНУ-ын байр суурь, мөн Европын ухаарч, бодит байдлыг ойлгох эсэхээс их зүйл хамаарна" гэж хэлжээ. Хэлэлцээний дараа АНУ-ын төлөөлөгчид болох Стив Виткофф болон ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жа...

Open article