Хүннү хотыг цахилгаан эрчим хүчээр хангах “Сэргэлэн” дэд станц ашиглалтад оржээ
- Words
- 366
- Chars
- 2638
- AI summary
- Yes
A substation named “Sergelen” has been put into operation to supply electricity to Khunnu city. The new city is located in Khoshigiin Valley near Chinggis Khaan International Airport, about 53 km from Ulaanbaatar and 10 km from Zuunmod. Infrastructure work there is continuing intensively, with plans for 150,000 residents and 80,000 jobs, including an Aerocity development zone with economic, tourism, and public service areas.
Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км зайд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшигийн хөндийд Хүннү хотын суурь дэд бүтцийн ажлууд эрчимтэй явагдаж буй. Тус хотод 150 мянган оршин суугч төвлөрч, 80 мянган ажлын байр бий болох бөгөөд “Aerocity” хөгжлийн бүсэд эдийн засгийн чөлөөт бүс, амралт, аялал жуулчлалын бүс, олон нийт худалдаа үйлчилгээний бүс, засаг захиргааны бүс, оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор, зах, худалдаа, бөөний төвийн бүс, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго бүс, аж ахуйн нөөц бүсийг төлөвлөсөн. Хүннү хотын суурь болох дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд эхнээсээ ашиглалтад орсон. Тухайлбал цахилгаан хангамжийн 220/110/35 кВ “Сэргэлэн” дэд станцын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, улсын комисс ажиллан, байнгын ашиглалтад хүлээн аваад байна. Төслийн барилга угсралтын ажлыг 2023 оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд 2026 оны есдүгээр сард улсын комисс ажиллалаа. Монгол Улсын эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалтын нэг “Сэргэлэн” дэд станцыг 6.4 га талбайд барьсан. Нийт 250 МВА суурилагдсан хүчин чадалтай, 220/110/35 кВ-ын гурван хүчдэлийн түвшний бүрэн ухаалаг, дижитал шийдэлтэй. “Сэргэлэн” дэд станц...
Open article