⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Нэр үл мэдэгдэх цэргүүдийн бунханд хүндэтгэлгүй хандсан Пентагоны тэргүүнийг харуулын цэрэг зандрав

ikon.mn ·Mongolia · world
Words
432
Chars
3179
AI summary
Yes
Full story

After a Veterans Day ceremony at Arlington National Cemetery on Wednesday, a guard at the Tomb of the Unknown Soldier warned U.S. Defense Secretary Pete Hegseth and accompanying officials. The guard’s intervention was described as a rare and notable event. Video of the incident showed Hegseth with his wife Jennifer and other officials.

Лхагва гарагт Арлингтоны үндэсний оршуулгын газарт болсон Ахмад дайчдын өдрийн ёслолын дараа АНУ-ын батлан ​​хамгаалахын сайд Пит Хэгсэт болон түүнийг дагалдсан албаны хүмүүст “Нэр үл мэдэгдэх цэргийн бунхан”-ы харуулын цэрэг сануулга өгсөн нь ховор сонин үйл явдал байлаа. Үйл явдлын дүрс бичлэгт харагдаж байгаагаар Хэгсэт эхнэр Женнифер, тамгын газрын дарга Рики Буриа, тамгын газрын даргын орлогч Патрик Уивер, ахлах зөвлөх Тами Радабау нарын хамт бунхны өмнөх шатан дээр зургаа авхуулж байв. Зураг авхуулж дуусаад тэднийг холдох үед чанга инээх чимээ сонсогдсон бөгөөд энэ үеэр бунхныг хамгаалж байсан харуулын цэрэг "Бүх зочид энд байх хугацаандаа чимээгүй байж, хүндэтгэлтэй хандах ёстой" хэмээн чангаар зандран хэлжээ. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Шон Парнелл сүүлд "Энэхүү хүндэтгэлт өдрийг тэмдэглэж байх үед цэргийн алба хаагч тэнд байсан бүх хүмүүст зохих ёсоор, хүндэтгэлтэйгээр дэг журам сахихыг сануулсан байна" гэж болсон явдлыг тайлбарласан юм. Тэрбээр цааш нь "Батлан ​​хамгаалахын сайд болон яамны нийт бүрэлдэхүүн Америкийн аюулгүй байдлыг хангахын төлөө цэрэг эрчүүд, эмэгтэйчүүдийн гаргасан золиосыг үргэлж хүндэтгэсээр ирсэн, цаашид ч хүндэтгэх болно" гэж мэдэгджээ. Энэхүү бу...

Open article