⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

ikon.mn ·Mongolia · world
Words
303
Chars
2401
AI summary
Yes
Full story

The case involving former first deputy mayor T.Davaadalai and others has been sent back for additional investigation. A corruption case hearing was held yesterday at the primary criminal court for Bayanzurkh, Sukhbaatar and Chingeltei districts. The Capital Prosecutor’s Office tied four people, including Davaadalai, to the case, which concerns the use of official position.

Нийслэлийн Засаг дарга (НЗД)-ын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох авлигын гэмт хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр боллоо. Нийслэлийн Прокурорын газраас тус гэмт хэрэгт холбогдогч Т.Даваадалай нарын дөрвөн хүнийг албан тушаалын байдлаа ашиглан бусдад нөлөөлж өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгох, албан тушаалтан албаны нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр тус тойргийн шүүхэд ирүүлсэн. Шүүх хэргийг хүлээн авч, 2026 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хуралдаанаар хэлэлцэх явцад оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн, нотолбол зохих байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж шийдвэрлэв. Тодруулбал хохирогч буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мөрдөн байцаалтын шатанд оролцож байсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөө өөрчилсөн тухай албан бичгээр мэдэгджээ. Гэтэл түүнийг хохирогчийн хууль ёсны т...

Open article