Дээд шүүхээс “Акуа гарден”-ы газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан гэж шийдвэрлэжээ
- Words
- 337
- Chars
- 2634
- AI summary
- Yes
The Supreme Court ruled that the part of the “Aqua Garden” land overlapping the Dund River special protection zone was illegal. The decision came in a review-level administrative case heard on November 11, 2026. The claim was filed by the “Onch Shidel” NGO, known as “Aqua Garden,” against the capital mayor, the Ministry of Construction, Urban Development and Housing, the capital’s chief architect and head of the urban construction and standards department, and the state-owned Construction Development Center.
Хяналтын шатны захиргааны хэргийн өчигдрийн (2026.11.11) шүүх хуралдаанаар “Акуа гарден” гэх тодотголтой “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-т тус тус холбогдох хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлоор хянан хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “... нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох гурван нэгж талбар бүхий газрын хоёрынх нь Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нийслэлийн Ерөнхий архитекторын “2022 оны ХТХ2022/00-189 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаатай түдгэлзүүлж, үлдсэн хэсгийн нэгж талбар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан бол...
Open article