⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Италийн радикал Марксист бүлэглэлийн гишүүн асан Аргентин дахь гэрийн хорионоосоо оргожээ

ikon.mn ·Mongolia · world
Words
322
Chars
2293
AI summary
Yes
Full story

A 74-year-old former member of the Italian radical Marxist group Red Brigades escaped house arrest in Argentina, the country's security ministry said Wednesday. Leonardo Bertulazzi removed the monitoring device from his ankle and left it in a container with pork meat. He then climbed down from a fifth-floor balcony and fled. He had been under house arrest in Buenos Aires since 2024.

Италийн радикал Марксист бүлэглэл болох "Улаан бригад"-ын гишүүн асан, 74 настай эр гэрийн хорионоос оргосон тухай Аргентин улсын аюулаас хамгаалах яам Лхагва гарагт мэдээлжээ. ​​Тэрбээр хөлдөө зүүсэн хяналтын төхөөрөмжийг салгаж, гахайн махтай саванд хийж үлдээгээд таван давхрын тагтнаас доош бууж зугтсан байна. Леонардо Бертулацци нь 2024 оноос хойш Буэнос-Айрес хотод гэрийн хорионд байгаа бөгөөд Аргентины эрх баригчид түүнийг Италид шилжүүлэн өгч, 27 жилийн хорих ялыг нь эдлүүлэхээр бэлтгэж байжээ. Тэрбээр төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, мөн зэвсэгт бүлэглэлийн гишүүн байсан хэргээр уг ялыг 1987 онд сонсож байсан юм. Олон жил нуугдсаны эцэст Бертулацци 2002 онд Аргентины хууль сахиулах байгууллагынханд анх баривчлагдсан байна. Хэдэн сарын дараа суллагдаж, 2004 онд дүрвэгчийн статус авсан ч уг статус нь цуцлагдсаны дараа 2024 онд дахин баривчлагджээ. Лхагва гарагт Аргентины аюулаас хамгаалах яам Бертулаццийг дахин баривчлахад туслах мэдээлэл өгсөн хүнд $13,000-ын шагнал амласан байна. Оргодол этгээд нь Италийн түүхэнд "Хар тугалган он жилүүд" (Anni di Piombo) гэгддэг 1969-1980 оны хооронд олон халдлага үйлдсэн "Улаан бригад" хэмээх радикал Марксист байгууллагад өндөр албан т...

Open article