Гэр бүлээс гадуур харилцаанаас хүүхэд төрүүлсэн гадаад эмэгтэйд Саудын Арабын шүүх 100 удаа ташуурдах ял оноожээ
- Words
- 485
- Chars
- 3541
- AI summary
- Yes
A Kenyan woman living in Saudi Arabia has been sentenced to 100 lashes for giving birth outside marriage, according to reports. Under Sharia law in the country, extramarital sexual relations are treated as a crime. Human rights organizations say that under this law, women are punished and victimized relatively more often.
Саудын Араб улсад оршин суудаг Кени улсын иргэн эмэгтэй гэрлэлтээс гадуур хүүхэд төрүүлснийхээ төлөө 100 удаа ташуурдуулах ял сонссон тухай мэдээлэл иржээ. Шариатын хуулийн дагуу тус улсад гэрлэлтээс гадуур бэлгийн харилцаанд орохыг гэмт хэрэгт тооцдог. Гэвч хүний эрхийн байгууллагуудын үзэж байгаагаар энэ хуулийн дагуу эмэгтэйчүүд харьцангуй илүү ихээр шийтгүүлж, хохирдог байна. Тэд энэхүү шийтгэлийг "хүчирхийлэл" хэмээн буруушаадаг. Саудын Арабт гэрлээгүй олон эмэгтэй хүүхэд төрүүлдэг ч Кени гаралтай энэ эмэгтэйн хэрэг эмнэлэгт очсоны улмаас л ил болжээ. Учир нь Саудын Арабын эмнэлгүүд гэрлээгүй эмэгтэй хүүхэд төрүүлсэн тохиолдолд эрх бүхий байгууллагад заавал мэдэгдэх үүрэгтэй байдаг. Персийн булангийн бүс нутагт ажиллаж буй цагаач ажилчдын эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Do Bold" ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Екатерина Поррас Сиволобова "Тэдний ихэнх нь гэртээ хүүхдээ төрүүлдэг тул эрх баригчдад мэдэгддэггүй" гэж үүнийг тайлбарлажээ. Кени улсын иргэн Эстер Ванжа Мутони нь Саудын Араб улсад гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчаар ажиллахаар очиж байжээ. Тэрбээр Египет улсын иргэн эрэгтэйтэй богино хугацаанд харилцаатай байхдаа жирэмсэлсэн бөгөөд эцэг н...
Open article