⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

ТООЦООЛОЛ: 2055 онд Монгол Улсын харьяат хүн ам 4.3 саяд хүрч, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 82.9, эрчүүдийнх 74.5 болно

ikon.mn ·Mongolia · sports
Words
449
Chars
3068
AI summary
Yes
Full story

A discussion on the draft revised Law on Statistics was held yesterday to collect proposals and discuss pressing issues. It included sector meetings, among them one on Mongolia's demographic situation. The National Statistics Office said it updated the country's population projection this year. Under that projection, Mongolia's citizen population will reach 4.3 million in 2055, with average life expectancy of 82.9 for women and 74.5 for men.

Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах, тулгамдаж буй асуудлаа ярилцах хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Энэ үеэр салбар хуралдаанууд мөн явагдсан бөгөөд үүнээс "Монгол Улсын хүн ам зүйн төлөв байдал" сэдэвт салбар хуралдааныг онцолъё. Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос энэ онд хүн амын хэтийн тооцооллыг шинэчлэн хийсэн үр дүнг өчигдөр ҮСХ-ны Өгөгдлийн бодлого, статистикийн бүртгэлийн газрын дарга Д.Оюунбилэг танилцуулсан. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд хүн амын өмнө нь хийж байсан хэтийн тооцоолол бодит байдал дээр маш зөрүүтэй болсныг дурдсан. Тухайлбал өмнөх хэтийн тооцооллоор 2025 онд 0-4 насны таамагласан хүн ам 388 мянга гэсэн бол бодит байдал дээр 320 мянга байна. Таамагласнаас 68.4 мянга буюу 17.7 хувийн зөрүүтэй. Оршин суугаа хүн ам маань 14.7 хувийн зөрүүтэй буюу таамаглалаас буурсан. Иймээс хүн амын хэтийн тооцоог шинэчлэх шаардлага зайлшгүй гарснаар 2026-2055 оны Хүн амын хэтийн тооцооллыг хийсэн гэсэн. ҮСХ ҮСХ ҮСХ-ны Өгөгдлийн бодлого, статистикийн бүртгэлийн газрын дарга Д. Оюунбилэг " Төрөлтийн түвшин нь аливаа улс орнуудад төрөлт өндөр, тогтвортой төрөлт буурч байгаа төрөлт бага, тогтвортой гэсэн үе шаттай байна. Монгол Улсын хувьд ТӨРӨЛТ БУУРЧ ...

Open article