⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Төрийн албан хаагчдын хууль бус хөрөнгийг хураах өргөдлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

ikon.mn ·Mongolia · world
Words
150
Chars
1087
AI summary
Yes
Full story

Citizen B.Boldbaatar launched an online public petition demanding the confiscation of assets that civil servants acquired illegally, with life imprisonment if the amount exceeds 100 million tugriks. Signature collection began on October 2. By November 9 the petition had received 100,00 signatures, and it was forwarded to the State Great Khural's Standing Committee on Legal Affairs.

Иргэн Б.Болдбаатар "Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж 100 сая төгрөгөөс дээш бол бүх насаар нь хорих" агуулгатай цахим нийтийн өргөдөл санаачилж, энэ оны аравдугаар сарын 2-ны өдрөөс иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар тус өргөдөл 100,00 хүний санал авчээ. Тиймээс тус өргөдөлд дурдагдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн талаар УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдааны үеэр мэдээлэл өглөө. Түүнчлэн Хууль зүйн байнгын хороо тус өргөдлийг хуульд заасны дагуу хэлэлцэж, санал дүгнэлтийг УИХ-д танилцуулах чиглэл өгч байгаагаа мэдэгдэв. Мөн тэрбээр "Хууль бус хөрөнгийг хураах асуудлыг иргэд их ярьж байгаа. Иргэдийн санал бол зүй ёсны шаардлага. Хэн ч хууль бусаар хөрөнгөжиж болохгүй. Засгийн газраас энэ хуулийг 2025 оны зургаадугаар сард өргөн барьсан боловч буцаагаад татаж авсан. Есдүгээр сарын 1-ний дотор сайжруулаад өргөн барина гэсэн боловч одоог хүртэл байхгүй. Засгийн газар энэ хуулийг яаралтай өргөн барих хэрэгтэй" гэлээ. ШУУД ҮЗЭХ:

Open article