⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

УДЭТ-ын уран бүтээлчид 95 жилийн хугацаанд 400 гаруй жүжгийг үзэгчдэд толилуулжээ

ikon.mn ·Mongolia · world
Words
337
Chars
2486
AI summary
Yes
Full story

The State Academic Drama Theatre is marking its 95th anniversary. It is described as the oldest modern professional arts organization in the country. Over 95 years, its artists have presented more than 400 plays to audiences. President U.Khurelsukh met with artists, engineers, technical staff and employees of the theatre, as well as people working in local and private organizations.

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театр болон орон нутаг, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж буй уран бүтээлч, инженер, техникийн ажилтан, албан хаагчидтай уулзав. Тэрбээр, улс орны оюун санааны тусгаар тогтнолыг бататган хамгаалж, эх хэл, их түүх, эртний соёлоо түгээн дэлгэрүүлж ирсэн үе үеийн хамт олонд орчин цагийн театрын урлаг үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүллээ. Монголчуудын үнэт зүйл, давтагдашгүй өв соёлыг урлагийн хэлээр түгээн дэлгэрүүлж, дэлхийн соёлын охь шимийг дээжлэн толилуулж байгаад нь ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлж, соёл, урлагийн салбарынхан нийгмийг соён гэгээрүүлэгчид бөгөөд үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, ирээдүй хойч үеэ эх орноороо бахархаж, өв соёлоо дээдэлсэн иргэд болгон төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах учиртай гэж үздэгээ онцлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний соёл, урлаг тэр дундаа театрын урлагт онцгой анхаарч, дэмжлэг үзүүлсээр ирсэн. Тухайлбал, Ерөнхий сайд байхдаа Соёлын яамыг сэргээн байгуулснаар соёлын салбар төрийн бодлогод орсон, давсан орлогоо захиран за...

Open article