Орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон тухай 870 гаруй гомдол Өргөдлийн байнгын хороонд бүртгэгджээ
- Words
- 727
- Chars
- 5846
- AI summary
- No
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2026.11.12) хуралдаж, тус Байнгын хорооноос Засгийн газар, яам, агентлагт шийдвэрлүүлэхээр илгээсэн иргэд, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээллийг сонсон хэлэлцлээ. УИХ-ын дарга, Өргөдлийн болон Хууль зүйн байнгын хороонд 2025 оны есдүгээр сарын 10-наас 2026 оны аравдугаар сарын 13-ны хугацаанд ирүүлсэн иргэд, хуулийн этгээдийн нийт 73 өргөдөл, гомдлыг Засгийн газрын 18 байгууллага, албан тушаалтанд шилжүүлсний хариуг хэрхсэн талаар Засгийн газраас илтгэв. Орон сууцны захиалга, залилан, хохирол барагдуулах болон тэтгэвэр, тэтгэмжийн зөрүү ялгаа, итгэлцүүр тооцооллыг жигдлэх, төрийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаа, хуулийн зохицуулалт, санхүүгийн дэмжлэг, хэрэг зөрчилтэй холбоотой тэдгээр өргөдөл, гомдлын 24.7 хувийг шийдвэрлэсэн, 65.8 хувь нь шийдвэрлэх шатанд байгааг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцууллаа. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх хувийг орон сууцтай холбоотой асуудал эзэлж байгаа тул Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн. Орон ...
Open article