⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Финландын буланд зорчиж байсан Оросын байлдааны хөлөг Украины агаарын цохилтод өртжээ

ikon.mn ·Mongolia · world
Words
551
Chars
4035
AI summary
Yes
Full story

Finnish officials confirmed that a Russian warship was hit in the Gulf of Finland in the Baltic Sea on Wednesday, but information about the attack remains scarce. Ukraine's Security Service (SBU) said the strike was part of a large drone operation targeting Russia's Ust-Luga oil export facility on the Baltic coast.

Лхагва гарагт Балтийн тэнгисийн Финландын буланд Оросын байлдааны хөлөг онгоц цохилтод өртсөнийг Финландын албаны хүмүүс баталсан хэдий ч уг халдлагын талаарх мэдээлэл тун хомс байна. Украины аюулаас хамгаалах алба СБУ мэдэгдэхдээ Балтийн тэнгисийн эрэгт оршдог Оросын Усть-Луга газрын тос экспортлох байгууламжийг чиглэсэн дроны томоохон ажиллагааны хүрээнд Наро-Фоминск байлдааны хөлөг онгоцыг онилсноо баталжээ. Украины дронууд Балтийн тэнгисийн иргэний хөлөг онгоцны хөдөлгөөнд нээлттэй бүсэд Оросын байлдааны хөлөгт халдсан анхны тохиолдол гэж үзэж буй энэ үйл явдал нь Украин цаашид цохилтоо өргөжүүлж магадгүй гэсэн таамгийг төрүүлж байна. Финланд улс нь Европын орнууд дотроос Киевийн хамгийн ойрын холбоотнуудын нэг бөгөөд тус улсын албаны хүмүүс энэ хэргийг Оросын явуулж буй эзлэн түрэмгийлэх дайны шууд үр дагавар гэж тодорхойлжээ. Финландын цэргийнхэн уг цохилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч тус улсын эргээс зайтай, тэнгисийн нарийн зурвас хэсэгт болсон бололтой. Тус улсын гадаад хэргийн сайд Элина Валтонен одоогоор Балтийн тэнгисийн нөхцөл байдал тогтвортой, аюулгүй хэвээр байгаа бөгөөд далайн тээвэрт ямар нэгэн аюул заналхийлэл байхгүйг онцолсон байна. Харин батлан ​​ха...

Open article