Пентагоны тэргүүн өөрт нь болон дагалдагсдад нь хатуу шаардлага тавьсан харуулын цэргийг медалиар шагнажээ
- Words
- 441
- Chars
- 3296
- AI summary
- Yes
US Defense Secretary Pete Hegseth awarded a medal to a guard at the Tomb of the Unknown Soldiers at Arlington National Cemetery. The guard had imposed strict requirements on Hegseth and those accompanying him. The award was presented during a Veterans Day event on Wednesday. Hegseth, his wife and senior advisers were in front of the tomb during the event.
АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт өөрт нь болон дагалдан явсан хүмүүст нь хатуу шаардлага тавьсан Арлингтоны үндэсний оршуулгын газрын нэр үл мэдэгдэх цэргүүдийн бунхны харуулын цэрэгт медаль гардуулжээ. Лхагва гарагт болсон Ахмад дайчдын өдрийн арга хэмжээний үеэр Пит Хэгсэт, түүний эхнэр болон ахлах зөвлөхүүд нь “Нэр үл мэдэгдэх цэргүүдийн бунхан"-ы өмнө зургаа авхуулахдаа чанга инээлдэж, ярилцаж байсан бөгөөд энэ үед харуулын цэрэг тэдэнд чимээгүй байхыг өндөр дуугаар сануулж байв. Пентагоноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар Хэгсэт “Нэр үл мэдэгдэх цэргүүдийн бунхан"-д үүрэг гүйцэтгэж байсан цэрэг, мэргэжилтэн Томас Иглесиастад "үүргээ сайн гүйцэтгэсэн" хэмээн “Joint Service Commendation Medal” нэртэй медалийг гардуулсан байна. Батлан хамгаалахын сайд сошиал хуудсандаа Иглесиастад медаль гардуулж байгааг харуулсан зургуудаа нийтэлжээ. Энэ арга хэмжээнд “Нэр үл мэдэгдэх цэргүүдийн бунхан"-ыг хамгаалах үүрэгтэй "Old Guard” гэгддэг АНУ-ын явган цэргийн 3-р хорооны цэргүүд оролцсон байна. Хэгсэт мэдэгдэлдээ "Бид цэргүүдээ хайрладаг. Бид дэг журмыг эрхэмлэдэг. Сайн байна, мэргэжилтэн минь. Эх орончид оо, үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгээрэй" гэж бичжээ. Тухайн өдрийн үйл явдлын...
Open article