⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Зэвсэгт этгээдүүд өдрийн цагаар Парисын үнэт эдлэлийн дэлгүүрээс нэг сая гаруй еврогийн эд зүйлс дээрэмдээд зугтжээ

ikon.mn ·Mongolia · world
Words
291
Chars
2216
AI summary
Yes
Full story

French authorities say armed robbers attacked a De Beers jewelry store in Paris on Thursday and stole items worth more than one million euros. The suspects, carrying long-barreled firearms, struck the store in the city's second arrondissement around 11:00 a.m. local time. They then fled the scene on motorcycles.

Пүрэв гарагт Парис хотын "De Beers" үнэт эдлэлийн дэлгүүрт зэвсэглэсэн этгээдүүд халдаж, нэг сая еврогоос дээш үнэ бүхий эд зүйлсийг дээрэмдсэний дараа мотоцикл хөлөглөн зугтсан тухай Францын албаныхан мэдээлжээ. Урт голтой галт зэвсэг барьсан сэжигтнүүд орон нутгийн цагаар өглөөний 11:00 цагийн орчимд хотын хоёрдугаар тойрогт байрлах тус дэлгүүрт халдсан байна. Парисын цагдаагийн газрын мэдээлснээр дээрмийн үеэр тэд зэвсгээрээ сүрдүүлсэн ч гал нээгээгүй бөгөөд хэн нэгэн бэртэж гэмтээгүй гэнэ. Цагдаагийн эх сурвалж дээрэмдүүлсэн эд зүйлсийн үнэлгээ нэг сая еврогоос давах тооцоотой байгааг мэдээлсэн байна. Нүүрээ халхалсан (балаклава малгай өмссөн) дөрвөн сэжигтэн дээрмийн дараа мотоциклоор хурдны замыг чиглэн зугтсан тухай нэрээ нууцалсан гэрч мэдээлжээ. Тэдний нэг нь автомат буутай байсан гэнэ. Парисын цагдаагийн газраас гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлахад ихээхэн хүч хэрэгсэл дайчлан ажиллаж байгаагаа мэдэгджээ. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс уг хэргийг "зохион байгуулалттай бүлэг этгээдүүдийн үйлдсэн зэвсэгт дээрэм" гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлснийг прокурорын газар мэдээлсэн байна. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав С...

Open article