Л.Мөнхбаясгалан, Х.Баттулга тэргүүтэй 13 гишүүний санаачилсан Усны тухай хуулийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага авав
- Words
- 404
- Chars
- 3235
- AI summary
- Yes
Parliament was debating whether to discuss a revised draft of the Law on Water. The draft was submitted by 13 lawmakers, including L. Munkhbayasgalan and Kh. Battulga. During the debate on whether to take up the bill, the Mongolian People's Party parliamentary group took a recess.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг Л.Мөнхбаясгалан, Х.Баттулга, С.Бямбацогт, Г.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнхбат, Н..Наранбаатар, У.Отгонбаяр, М.Сарнай, Р.Сэддорж, Б.Тулга, Д.Үүрийнтуяа, Р.Эрдэнэбүрэн нарын 13 гишүүн өргөн мэдүүлжээ. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг таван хоногийн завсарлага авсан. Уг завсарлага өнөөдөр дуусгавар болсноор хэлэлцэж эхлэн, гишүүдийн асуултад хууль санаачлагч хариулт өгч байна. Завсарлагын хугацаанд АН-ын бүлэг уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн болохыг мэдэгдсэн юм. УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу. Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах болсон шалтгаанаа хууль санаачлагч дараах байдлаар танилцуулсан байдаг. Уг танилцуулгад: Усны хэрэглээний ихэнх хувийг газар доорх усаар хангаж байгаа нь нөөцийн тэнцвэр алдагдах, ус хомсдох, экосистем доройтох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Усны нөөцийн хамгаалалт, ашиглалт, сав газрын менежмент, мэдээлэл, хяналт, ус дахин ашиглалт болон эдийн засгийн зохицуулалтыг нэгдсэн байдлаар боловсронгуй болгох шаардлага...
Open article