⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Хог: Ёс суртахуун, Хүмүүжил, бас Мөнгө

ikon.mn ·Mongolia · world
Words
601
Chars
3968
AI summary
No

Би гэж ам хуурай байхгүй шүүмжлэх дон ямагт хөдлөөстэй! Санзайд Цэргийн амралт хүрдэг зам гэж ёстой там, машинаа эвдэх энүүхэнд, зундаа нартай өдөр хавийг бүрхэх тоос шороо. Үглэсэн дуулсан жолооч иргэд тоогүй олон. Би тэссэнгүй МҮОНТВ-ийн ММ агентлагийн захирал дүү бүсгүйдээ утас цохиж хов хүргэн сурвалжлах баг илгээлгэн газар дээр нь сурвалжилга хийлгүүлээд нийтийн тээврийг зогсоолгож орхисон. Тээврийг саатуулах, иргэдийг 3 км алхуулах нь миний зорилго байгаагүй. Цэргийн амралт ба БХЯ цочрог гэж, хэдэн жилийн өмнө засмал зам тавьсан тэр компани ба эздийг нь олж шийтгээд даруй алдааг нь засуулаасай гэсэндээ би тэгж “хов хутгасан” юмсан. Автобусны жолооч нар надад баярласан гэж жигтэйхэн. Эвдрэл гэмтлээс сэргийлж өглөө, тамын замаар туучуулсангүй гээд. Ямартай ч тэр олон (хэдэн зуун) нүхээ хусаж, хайрга асгаад, индүүдэж тэгшлээд өвөлтэй золгуулчихлаа. Цас орж, хайлж мөстөөд дахин цас хучаад зам гэж толь. Нийтийн тээврийн газраас автобусыг нь явуулж эхэлжээ. Харин зусангаа явган алхсандаа гомдсон иргэд нөгөө автобусанд нь сууж өгдөггүй ээ. Нэг жолооч тэгж ярьж байдаг шүү. Энэчлэн Санзайн их хогтой би зусангаа фээсээр тэмцлээ. Одоо ч тэмцэж байна. Би бүр томруулаад улс төржүүлээд бич...

Open article