⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

SpaceX компани анх удаагаа пуужингийн гол хэсгийг сансраас дэлхийд буцаан ирүүлж чадлаа

ikon.mn ·Mongolia · sports
Words
481
Chars
3437
AI summary
Yes
Full story

SpaceX's Starship completed its longest flight in orbit on Saturday and landed back at its tower in Texas, where it had launched the previous day. It was the first time the company successfully returned the vehicle that forms the main part of the rocket system. SpaceX has been working for a decade to build a fully reusable rocket.

SpaceX компанийн Starship сансрын хөлөг Бямба гарагт тойрог замд хийсэн хамгийн урт хугацааны нислэгээ дуусгаж, өмнөх өдөр нь хөөрсөн Техас муж дахь цамхаг дээрээ буцан газарджээ. Энэ нь бүрэн дахин ашиглах боломжтой пуужин бүтээхээр арван жилийн турш шаргуу ажиллаж буй тус компанийн хувьд пуужингийн системийн гол хэсэг болох хөлгийг амжилттай буцаан авчирсан анхны тохиолдол болж байна. Баасан гарагт Техас муж дахь SpaceX-ийн Starbase төвөөс хөөрсөн, хоёр хэсгээс бүрдэх аварга том пуужингийн доод хэсэг буюу Super Heavy хурдасгуур нь дээд хэсэг болох Starship хөлгийг сансар огторгуйд хүргэсэн юм. Гэвч уг хурдасгуур хөөрснөөс хойш 10 орчим минутын дараа хөөргөх талбайдаа буцан ирж чадаагүй тул пуужингийн хоёр хэсгийг хоёуланг нь анх удаа газардуулах гэсэн SpaceX-ийн төлөвлөгөө биелээгүй байна. Харин Starship пуужингийн дээд хэсэг буюу сансрын хөлөг дэлхийг 14 удаа тойрч, 22 гаруй цаг аялсны эцэст амжилттай буцаж ирсэн нь уг төслийн хувьд инженерийн чухал ололт амжилт боллоо. Тэрбумтан Илон Маскийн хувьд Starship бол SpaceX-ийн хиймэл дагуулын бизнесийн гол зүтгүүр төдийгүй ирээдүйд хүн төрөлхтнийг сар, цаашлаад Ангараг гарагт хүргэх чухал хөлөг юм. Баасан гарагийн орой дэлхийн гадарг...

Open article