⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Энэ онд 36 хүн амиа алдсаны улмаас Орос улс хүрэн баавгайнхаа тоо толгойг 30 хүртэл хувиар цөөрүүлэхээр болов

ikon.mn ·Mongolia · world
Words
216
Chars
1573
AI summary
Yes
Full story

Russia’s government has decided to cull up to 30% of its brown bear population after 36 people died in bear attacks this year, according to the Ministry of Natural Resources. The ministry said the measure is intended to improve control of the bear population and reduce attacks on people.

ОХУ-ын байгалийн нөөцийн яамны мэдээлснээр энэ онд баавгайн халдлагын улмаас 36 хүн амиа алдсантай холбогдуулан тус улсын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойн 30 хүртэлх хувийг устгах шийдвэр гаргажээ. Тус яамнаас гаргасан мэдэгдэлд энэхүү арга хэмжээ нь баавгайн тоо толгойг илүү сайн хянах, хүн рүү дайрах тохиолдлуудыг бууруулах зорилготой болохыг тайлбарласан байна. "Орос улсад энэ оны эхнээс хойш хүрэн баавгай хүнд ойртсон тухай 12,000 гаруй дуудлага, мэдээлэл ирсэн. Нийт 87 удаагийн халдлага бүртгэгдэж, 36 хүн амиа алдлаа. Нөхцөл байдлыг харгалзан үзээд хязгаарлалтыг өөрчилж, бүс нутаг тус бүрд хүрэн баавгайн нийт тоо толгойн 30 хүртэлх хувийг устгах дээд хязгаарыг шинэчлэн тогтоох шийдвэр гаргаж байна” гэж мэдэгдэлд өгүүлжээ. Энэхүү устгалын ажил хэзээ эхлэх, хэр удаан үргэлжлэх талаар дурдаагүй байна. Энэ долоо хоногийн эхээр Алс Дорнодын Камчаткийн хойгт байрлах амралтын газрын хамгаалалтын ажилтан баавгайд бариулснаар амиа алдсан хүмүүсийн тоо нэгээр нэмэгдсэн юм. Яамны мэдээлснээр Орос улсад нийт 308,000 хүрэн баавгай байгаа бөгөөд устгах квотыг бүс нутгаас нь хамааруулан харилцан адилгүй тогтоожээ. Тухайлбал Камчаткийн бүс нутагт 14 хувь, Баруун Сибирийн Красноярскийн...

Open article