⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

ҮЙЛ ЯВДАЛ: “Хил хамгаалах байгууллагад эрүү шүүлтээс ангид байх хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулна

ikon.mn ·Mongolia · world
Words
154
Chars
1162
AI summary
Yes
Full story

A training to prepare human rights trainers on freedom from torture for border protection agencies will be held at 10:00 in the General hall of the General Border Protection Agency. At 09:30, a research conference on the journalism work of scholar and enlightener J.Tseveen will take place in building IV of SUIS. At 10:00 at the State Palace, meetings of the Mongolian People's Party and Democratic Party parliamentary groups will be held.

СУИС-ийн хичээлийн IV байр 09:30 цагт Их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрдэм шинжилгээний хурал болно. Төрийн ордонд 10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно. Хил хамгаалах ерөнхий газрын "Генерал" танхим 10:00 цагт “Хил хамгаалах байгууллагад эрүү шүүлтээс ангид байх хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулна. Авлигатай Тэмцэх Газрын үүдэнд 11:00 цагт ИЗНН-ын Тэргүүн Дэд дарга С.Батбаатарын зүгээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгуулах хүсэлтийг АТГ газарт өгөөд бүтэн нэг жил болсон талаар мэдээлнэ. Үндэсний Аудитын газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан Б.Батбаатарт холбогдуулан гаргасан 576.9 сая төгрөгийн төлбөр барагдуулах акт болон түүнд холбогдох эл гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь шалгуулах Улсын Ерөнхий прокурорын газраас АТГ-т шилжүүлсэн асуудал ямар түвшинд яваа талаар мэдээлнэ. “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад хамтран ажиллах урилга хүргүүлэх тухай мэдээлнэ.

Open article