Дроны үйлдвэрт нь гал тавих оролдлого гарсны дараа Эстони улс Оростой залгаа хилээ бүрэн хаахаар болжээ
- Words
- 345
- Chars
- 2554
- AI summary
- Yes
Estonia announced on Sunday that it will fully close its border with Russia after an attempt to set fire to its drone factory. Foreign Minister Margus Tsahkna said there is specific evidence that Russian military intelligence, the GRU, was behind the sabotage. He said Estonia would close the Estonian-Russian border starting on December 1.
Эстони улс өөрийнх нь дроны үйлдвэрт гал тавихыг завдсан хэрэг гарсны дараа Оростой хиллэдэг хилээ бүрэн хаахаар болсныг Ням гарагт мэдэгджээ. Тус улсын гадаад хэргийн сайд Маргус Цахкна уг хорлон сүйтгэх ажиллагааны ард Оросын цэргийн тагнуулын алба (ГРУ) байсныг харуулсан "тодорхой нотлох баримт" байгаа тул "Эстони улс арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Эстони-Оросын хилийн бүх боомтыг хаана" гэж сошиал хуудсаараа мэдэгдсэн байна. Түүний мэдэгдлийн өмнөхөн ерөнхий сайд Кристен Михал мөн уг ажиллагааны ард ГРУ байсныг баталсан мэдэгдлийг сошиал хуудсандаа нийтэлсэн юм. Бямба гарагийн шөнө Эстонийн батлан хамгаалахын салбарын Threod Systems компанийн үйлдвэрт гал тавих оролдлого гарсан юм байна. Ерөнхий сайд энэ талаар "Аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан, мөн хууль сахиулах байгууллагынхан шуурхай ажилласны үр дүнд их хэмжээний хохирол учрахаас сэргийлж чадлаа. Халдлага үйлдэгсдийг баривчилсан" гэж мэдэгджээ. Халдлага үйлдэх оролдлого нийслэл Таллин хотын хойд хэсэгт орших Виймсид гарсан байна. Цахкна дараагийн мэдэгдэлдээ "Орос улс Эстонийн эсрэг чиглэсэн дайсагнасан үйлдлүүд нь үр дагавартай гэдгийг ойлгох ёстой. Биднийг айлган сүрдүүлэх, тогтворгүй байдал үүсгэх, э...
Open article