⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Тагнуулын дуулианы эзэн Алис Хуан 2025 оны наймдугаар сард ажлаасаа гарсныг Megaspeed компани мэдээллээ

ikon.mn ·Mongolia · economy
Words
339
Chars
2650
AI summary
Yes
Full story

Singapore-based Megaspeed International is under investigation over the possible transfer of advanced Nvidia chips to China. In a Sunday statement, the company said Alice Huang, who has been described as an alleged Beijing spy, left Megaspeed more than a year ago. Megaspeed buys Nvidia chips for data centers in Southeast Asia.

Nvidia компанийн дэвшилтэт чипүүдийг Хятад улсад дамжуулсан байж болзошгүй хэргээр шалгагдаж буй Сингапурт төвтэй Megaspeed International компани Ням гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ Бээжингийн тагнуул гэгдэж буй Алис Хуан нь тус компаниас гараад нэг жил гаруй хугацаа өнгөрч буйг тайлбарлажээ. Megaspeed нь Зүүн Өмнөд Ази дахь дата төвүүддээ зориулан Nvidia-гийн чипүүдийг худалдаж авч, улмаар тэдгээрийг Хятад руу илгээх замаар АНУ-ын экспортын хяналтын журмыг зөрчсөн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа юм. Тус компанийн захирал асан Алис Хуаныг АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын тагнуулын байгууллагатай холбоотой байж болзошгүй хүнээр тодруулсан бөгөөд тэрбээр Nvidia компанийг үүсгэн байгуулагчдын нэг, Пүрэв гарагт гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон Женсен Хуантай дотно харилцаатай байсан гэгддэг. Megaspeed компани "Алис Хуан 2025 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн албан ёсоор тус компаниас гарсан бөгөөд одоогоор компанид ямар ч албан тушаал хашихгүй байгаа" гэж мэдэгдсэн байна. Тус компани Алис Хуаны хувийн амьдралтай холбоотой асуудлаар тайлбар өгөхөөс татгалзжээ. Алис Хуан, Женсен Хуан хоёр нь хэдийгээр ижил овогтой ч хоорондоо төрөл садны холбоогүй хүмү...

Open article