Нарны аймгийн гадна аялж буй NASA-гийн Voyager 1 хөлөг туулсан зайн шинэ дээд амжилт тогтооход ойрхон болжээ
- Words
- 405
- Chars
- 2821
- AI summary
- Yes
NASA's Voyager 1, launched in 1977, has traveled farther from Earth than any other spacecraft. It left the solar system years ago and entered interstellar space. The probe is now close to crossing a boundary measured as one light-day. A light-day is the distance light travels in 24 hours.
NASA-гийн Voyager 1 хөлөг 1977 онд хөөрснөөсөө хойш дэлхийгээс гаралтай бусад бүх сансрын хөлгүүдээс хамгийн хол зайг туулаад байгаа. Тэгвэл олон жилийн өмнө нарны аймгаас гарч, од хоорондын орон зайд нэвтэрсэн уг хөлөг одоо нэг "гэрэл-өдөр" хэмээх орон зайн хязгаарыг давах гэж буй чухал үе шатанд хүрээд байгаа юм байна. Нэг "гэрэл-өдөр" нь гэрэл 24 цагийн хугацаанд тархах зай бөгөөд ойролцоогоор 26 тэрбум километр зайтай тэнцдэг. АНУ-ын сансрын агентлагийн мэдээлснээр сансрын бараг бүрэн вакуум орчинд цагт 61,000 км хурдтай аялж буй Voyager 1 хөлөг Зүүн Эргийн цагаар Лхагва гарагийн өглөөний 05:16 цагт (Улаанбаатарын цагаар 18:16 цагт) дэлхийгээс ийм хол зайд хүрэх ажээ. Энэхүү робот хөлөг нь дэлхийгээс хамгийн хол зайд орших хүн төрөлхтний бүтээл гэдгээрээ онцлог юм. "Би үүнийг инженерийн чухал амжилт, тодруулбал Voyager 1 хөлгийн гайхалтай урт удаан хугацааны ажиллагааг харуулсан үзүүлэлт гэж харж байна. Түүнчлэн ийм хол зайд байгаа хөлөгтэй холбоо тогтоож чадаж байгаа нь өөрөө инженерийн томоохон ололт юм" хэмээн Калифорнийн Технологийн Хүрээлэнгийн (Caltech) сансрын цацрагийн лабораторийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан, 1973 оноос хойш Voyager хөтөлбөрт ажиллаж буй астрофизи...
Open article