ФОТО: 46 настай Рональдино 11 жилийн дараа эргэн ирлээ
- Words
- 179
- Chars
- 1324
- AI summary
- Yes
Ronaldinho, now 46, returned to the football field 11 years after leaving top-level sport. He signed with Ravenna, a team in Italy's third division. The terms of the contract have not been made public. On Sunday he played against Forli FC; his last professional club was his hometown side Fluminense in 2015.
Бразилын алдарт хөлбөмбөгчин Рональдино их спортоо орхисноос хойш 11 жилийн дараа хөлбөмбөгийн талбайдаа эргэн ирлээ. Өдгөө 46 настай бразил эр Италийн гуравдугаар лигийн "Равенна" багтай гэрээ байгуулсан билээ. Одоогоор түүний гэрээ ил тод болоогүй ч Ням гарагт "Форли ФС" багийн эсрэг талбайд гарсан юм. Мэргэжлийн замналынхаа хамгийн сүүлд нутгийнхаа "Флуминенсе" багт зүтгээд 2015 онд өмсгөлөө хананд өлгөснөө зарласан Рональдино өнгөрсөн зургаадугаар сард Италийн клубт данстай болсноо нийтэд зарласан. Гэхдээ талбайд гарахад бэлэн болохын тулд бэлтгэлд тогтмол хамрагдах шаардлагатай учир анхны тоглолтоо хэзээ хийх нь тодорхой бус байв. Равенна хотын захирагчаар ажиллаж байсан Бруно Бенеллигийн нэрээр нэрлэгдсэн 12 мянган үзэгчийн суудалтай цэнгэлдэхэд Бразилын нэгэн үеийн тод төлөөлөл болсон Рональдиног угтаж авсан юм. Рональдино анхны тоглолтынхоо эхний хагаст талбайд гарсан аж. Түүний анхны тоглолтод баг нь гол өрсөлдөгчөө 2:0-ээр буулган авчээ. Рональдиног талбайд байх үед буюу эхний хагасын 36 дахь минутад Жиулио Донати эхний гоолыг оруулсан бол хоёрдугаар хагасын 58 дахь минутад Симон Рабби тооны харьцааг холдуулжээ. "Равенна" клубийн ерөнхийлөгч Игначио Киприани Рональдинотой...
Open article