⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

ikon.mn ·Mongolia · world
Words
387
Chars
3005
AI summary
Yes
Full story

A court hearing in the corruption case involving former Energy Ministry State Secretary N.Tavinbekh and three other people is scheduled to begin on the 20th of this month. The case will be heard by the first-instance criminal court for Bayangol, Khan-Uul and Songinokhairkhan districts. Prosecutors have accused the four of corruption involving 318 million tugriks.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэх нарын дөрвөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 20-нд эхлэхээр товлогджээ. Прокурорын байгууллагаас Н.Тавинбэх, Б.Бат-Эрдэнэ, Р.Дагдан, А.Энхбат нарт холбогдуулан 318 сая төгрөгийн авлигын хэргээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлтийн талаар товч танилцуулбал, Н.Тавинбэх нь: 2019 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн шууд удирдлагад байдаг албан тушаалтанд нөлөөлж түүний хамаарал бүхий компанийг тендер, сонгон шалгаруулалтад оролцуулж компанид 13 сая төгрөгийн хохирол учруулсан. “ДГС” ХХК-ийн өмнөөс бараа нийлүүлэх гэрээ байгуулж 9 сая төгрөгийн санхүүжилт авсан; 2023-2024 онуудад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа Р.Дагдан, А.Энхбат нартай бүлэглэн үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 25 сая төгрөгийн хохирол учруулсан. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэтэй бүлэг...

Open article