⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

"Арилжааны бус "амьд" уран бүтээл хийсэн учраас өнөөдрийг хүртэл түүний дуунууд бидний сэтгэлд эгшиглэсээр байна"

ikon.mn ·Mongolia · world
Words
347
Chars
2462
AI summary
No

“Халамцуу салхи”, “Дурлал юу хүснэ вэ?”, “Зочин” зэрэг алдартай уран бүтээлүүдээрээ хэдийнээ танил болсон продюсер, ая зохиогч Ганбаатарын Ганхуяг буюу Гангын хүндэтгэлийн тоглолт энэ сарын 20-ны Баасан гарагт M Bank Arena-д болох гэж байна. Талийгаач “Madness” хамтлагийн анхны соло гитарчин, олон дуу, киноны хөгжмийг бүтээсэн уран бүтээлч юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагч нь "Бага тойрог лэйбл"-аас өнөөдөр хэвлэлийн бага хурлыг Хүүхдийн 100-д байрлах Khan Theatre-т зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд "Бага тойрог Лэйбл"-ийн ерөнхий продюсер Ц.Тэгшбаяр, найруулагч Б.Болдбаатар, дуучин Daisy, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр болон бусад төлөөллүүд оролцсон юм. Тоглолтын хөтлөгчөөр хөгжмийн зохиолч, продюсер, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Наранзун ажиллах юм. Тэрбээр тоглолтын талаар "Бид өнгөрсөн жил энэ тоглолтыг хийхээр төлөвлөсөн ч тохироо нь бүрдээгүй. Харин "Бага Тойрог Лэйбл"-ийн залуучууд маань Монголын олон сайхан уран бүтээлчид, тэр дундаа амьд хөгжмөөр дагнасан залуучуудын ур чадварыг олон нийтэд хүргэх ажил хийж байгаа нь талархууштай. Сүүлийн үед арилжааны тоглолтууд их болж байгаа. Урлаг бол зөвхөн цагаан сар, март, шинэ жилээр л хэрэглэгдэх зүйл биш...

Open article